Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр хаалтын тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид өнөө орой зуны гурван сар үргэлжлэн тоглосон “Монгол урлагийн гайхамшиг”-ийнхаа хаалтыг хийнэ. Энэхүү тоглолтод үндэсний их найрал хөгжимчид, тус чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож уртын, ардын богино дуу дуулж, үндэсний болон цамын бүжиг, хөөмий, уран нугаралтын гайхамшгийг үзэгчдэдээ үзүүлнэ. Монгол түмний өнө эртний дуу хуур, бүжиг наадам, аман өвийн уламжлалд тулгуурласан арвин сан хөмрөгтэй тус чуулгынхан гадаадын 100 гаруй оронд үндэсний урлагаа сурталчилж, Монгол улсаа дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмрээ оруулсан юм. Дээрх чуулга анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол сүүлийн жилүүдэд Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн орны болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн тавьдаг болсон. Гэхдээ сэдэвчилсэн, түүхчилсэн, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжгийг туурвидаг юм.  

У.Баяраа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu