Төрийн Соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Камертон хамтлаг... Тэр тусмаа “18 нас”-ыг хэн ч үгүйсгэхгүй. Дууны мэдрэмжгүй, ийм тийм гэж ялгадаггүй ч байсан “18 нас”-ыг сонссон хүн болгон гоё дуу шүү хэмээн тэр үеэ дурсан санадаг. Энэ дуу, энэ хамтлаг мэдээж дуучин Д.Болд гэдэг нэрийг тодотгож түүний нэрийн хуудас нь байсаар олон жилийг үджээ. Дуучин Д.Болд гэж дуудуулж бие даан уран бүтээлээ хийж эхлэхэд хөгшин залуугүй түүн рүү анхаарлаа хандуулж байсан нь үнэн. Дуртай ч бай, дургүй ч бай түүний бие хаа, клипэнд нь тоглосон мисс хүүхнүүд, хувцаслалт гээд түүний тухай бүгд л ярьцгааж байсан. Ямар ч байсан “яригдаж” чаддаг дуучин Д.Болдтой ярилцсанаа толилуулъя.

- Уламжлал ёсоороо таны уран бүтээлийн талаар яриагаа эхлэе?
- Өнгөрсөн жил Монгол поп цомог, монгол поп урсгал дээр ажиллаад мөн соёл урлагийн салбараа төлөөлж анх удаа төрийн ордонд бие даасан том хэмжээний тоглолтоо хийлээ. Гол нь Монгол поп урсгалаар, монголын язгуур урлаг хөгжим, уртын дуу, морин хуур гээд бүх өв соёлоо цаашид уламжлал болгон ямар ч төрөлд хөгжүүлэх бүрэн бололцоотой гэдгийг харуулахыг хичээж байгаа. Энэ ажил маань маш амжилттай явагдаж, төр засгаас маш том шагнал авсан байгаа. Мэдээж маш их урам өгсөн үйл явдал болсон. Өнөөдрийн байдлаар гэх юм бол монгол поп цомог үргэлжлээд явж байна. Яг одоо хөгжмийн программын ажил хийгдэж байна. Тавдугаар сараас шинэ дуунууд цацагдаж эхэлнэ, шинэ клипны ажил хийгдэж байгаа. Хоёр бие даасан цомог гаргах гээд ажиллаж байна. Нэг нь монгол поп урсгал, нөгөөх нь орчин үеийн урсгалаар цомог гаргах гэж байгаа. Ерөнхийдөө бие даасан уран бүтээлийн ажилтай л явна даа.

- Мэдээж Төрийн соёрхолт хэмээх том шагнал өөрийг чинь сайнаар муугаар янз бүрээр л хэлүүлэх шиг боллоо. Энэ бүгдийг яаж хүлээж авсан бэ?
- Манай нийгэм угаасаа бүх зүйл сайнтай муутай байх ёстой, нэг тал нь давамгайлах ёсгүй гэсэн байр суурьтай байгаад байдаг. Гол нь би өөрөө, залуучууд бид үндэстэн, язгуур урлаг, өв соёлоо дээдэлж тэрэнтэйгээ хослуулсан шинэ маягийн урсгал гаргаж ирж байгаа нь цаашид маш ирээдүйтэй, үүнийгээ улам сайн хөгжүүлж, Азид цаашлаад дэлхийд сайн сурталчлах хэмжээнд манай урлагийнхан рок попынхон сайн ажиллаасай гэсэн үүднээс өгсөн болов уу гэж бодож байгаа. Төрийн соёрхолт гэдэг нь бүтээлд өгдөг шагнал... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu