Дэлхийн улс оронд тус бүрийн онцлог, өвөрмөц байдалтай нь уялдаатай олон сонирхолтой мэргэжил бий. Тэдгээрийн зарим нь ер бусын байдлаараа хэнийг ч гайхшруулж чадна.
1. Дал модны наргил жимс хамгаалагч
Виржиниягийн арлуудыг диваажин шиг аюулгүй байлгахын тулд багагүй хүч зарцуулах шаардлагатай болдог. Энд шаардлагатай нэгэн чухал мэргэжил бол дал модны наргил жимсний аюулгүй байдлыг хангагч.
Дал модны сүүдэрт амарч хэвтэх гэж буй жуулчдын толгой дээр наргилын самар унахаас хамгаалагч мэргэжилтнүүд энд шаардагддаг.
Мэдээж харийн жуулчид ийм аюул нүүрлэдэг гэдгийг мэдэхгүй, төсөөлөх ч үгүй тул ийм арга хэмжээ авах нь тухайн бүс нутгийн эздийн үүрэг.
Самрын эсрэг тэмцэгч мэргэжилтэн дал моддыг нэг бүрчлэн шалгаж, аюул учруулахад ойрхон самруудыг хураадаг байна. Хүн дурлахааргүй таагүй ажил байгаа биз?
2. Будагны хаталтыг шалгагч
Ямар нэг засал чимэглэл, барилгын ажлын будаг хатсан эсэх, хэзээ хатаж дуусахыг шалгагч мэргэжил.
Зураг дээр байгаачлан ийм мэргэжилтэн цаг барин будаг хатсан эсэхийг шалгана. Мөн ойролцоогоор хэдэн цаг, минутын дараа бүрэн хатахыг тодорхойлно.
Түүгээр ч зогсохгүй будаг бүрэн хатах хүртэл хүлээн, дууссан цаг минутыг бичиж, тэмдэглэдэг.
Мэдээж энэ мэргэжлийг сонирхолтой, сайхан гэх хүн цөөн болов уу. Тэр тусмаа карьер ахина гэсэн ойлголт үгүй.
3. Ангаахайн хүйс тодорхойлогч
Дээрх хоёр мэргэжлийг бодвол харьцангуй түгээмэл.
Ийм мэргэжилтэн өдөр бүр ирээдүйн эм тахиаг азарган тахианаас ялгадаг. Уг мэргэжил нэлээд өндөр хариуцлага шаарддаг.
Учир нь ангаахайны хүйсийг ялгаснаар аль ферм уруу шилжих хувь заяа нь шийдэгддэг гэнэ.
4. Өндөг хагалагч
Өндөгний шарыг уурагнаас ялгах шаардлагатай ер бусын мэргэжил. Үүнийг автомат машинд даатгаж болохгүй. Зөвхөн хүний гар л өндгийг зөв, чанартай хагалж, уураг, шарыг ялгаж чаддаг.
5. Шумуулын ангууч
Эл мэргэжилтэн шумуулыг тусгай арга, төхөөрөмжөөр баривчилдаггүй. Өөрийнх нь цусанд хошуугаа дүрэхийг хүлээж байгаад шумуул сорогч тусгай аппаратаар сорж авдаг.
Төрөл бүрийн зориулалтаар шумуулыг ашиглах зорилгоор ийм мэргэжил бий болжээ.
Шумуул баригчийн өдрийн норм 3000. Тэгэхээр мэргэжилтэн өдөрт хэчнээн хазалтыг тэсвэрлэх шаардлагатайг төсөөл дөө.

Сэтгэгдэл ( 0 )