Нийтийн тээврийн 18 чиглэлийн автобус нэмжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Хичээлийн шинэ жил эхэлж нийтийн тээврээр үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэнээр, автобуснууд ачаалалтай ажиллаж байна. Тиймээс нийтийн тээврийн газар өчигдрөөс 18 чиглэлийн автобусыг нэмж үйлчилгээнд явуулж байна.      

 Үүнд: Толгойт-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг, Өнөр хороолол-Бөмбөгөр-Баянбүрд-Халдвартын эмнэлэг, Баянхошуу-МУБИС, Ган хийц-ХМК-Зайсан, Баруун салаа-Саппоро-ОУЭЗБДС, гэсэн эдгээр чиглэлд хоёр хоёр автобус нэмсэн байна. Харин Толгойт-Вокзал-Ботаник-Амгалан, Орбит-Бөмбөгөр-Ард кинотеатр, 5 шар-Офицеруудын ордон-Баянзүрхийн товчоо, Вокзал-7буудал-Япон цэргийн цогцолбор, Улиастай-Сансар-ЗГАБ-Согоотын гудамж, Булгын 20-р гудамж-Дэнжийн 1000-3.4-р хороолол-Өнөр хороолол гэсэн 18 чиглэл тус тус нэмжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu