Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг “Монгол поп” урсгалаараа авчирсан уран бүтээлч бол дуучин Д.Болд билээ. Тэрбээр "Монгол поп-2" цомгийн ажилдаа оржээ. Энэ удаагийн цомгийн дуунууд нь морин хуур, лимбэ хөгжимтэй хослосон байх гэнэ. Шинэ цомогтоо морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, "Pro-Sounds" студийн хөгжмийн продюсер Рагу, "Хөсөгтөн" хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, дуучин Quiza зэрэг уран бүтээлчидтэй хамтарч байгаа гэнэ.
Д.Төгс
Сэтгэгдэл ( 0 )