“Оюутны намар” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Өнөөдөр их, дээд сургуулиудын нээлт болж, шинэхэн оюутнууд орон даяар тангаргаа өргөлөө.

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хамтлаг, дуучдын бие даасан болоод хамтарсан тоглолтууд болдог билээ. Өнгөрсөн бямба гаригт хамтлаг, дуучдын “Хичээлийн дараа...” тоглолт уламжлал ёсоор болж өнгөрсөн. Тэгвэл өнөөдөр “Оюутны намар” шоу тоглолт Сүхбаатрын талбайд 19.00 цагаас эхлэх юм. Тоглолтод 30 орчим хамтлаг, дуучин хүрэлцэн ирж ая дуугаа үнэ, төлбөргүй хүргэж оюунлаг, ирээдүйн эздэд эрч хүч, урам зориг хайрлан нэгэн үдшийг өнгөрүүлэх нь ээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top