Нийслэлийн хэмжээнд 09.02-03-ны өдөр ЦЕГ-ын 102 дугаарын утсаар иргэд, байгууллагаас 2669 удаа холбогдсоноос гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгдсэн байна. Бусдын биед гэмтэл учруулсан 2, хүчин 2, хулгай 1, танхайн 8, зам тээвэр ослын 11 гэмт хэрэг гарч, авто ослын улмаас 18 иргэн бэртэж гэмтжээ. Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдэл бүртгэгдсэний 34 гэмт хэргийн эзэн холбогдогчийг нь олж тогтоон харъяа дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )