Манай төрийн далбааг андуурсан тохиолдол давтагдав

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Олон улсын хэмжээнд манай төрийн далбааг андуурах тохиолдол сүүлийн үед ойр ойрхон давтагдах боллоо. Тухайлбал Монгол улcын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Иран улсад хийсэн төрийн өндөр дээд айлчлалын үеэр социализмын он жилүүдэд ашиглаж байсан төрийн далбааг тавьсан байв.

Ийм тохиолдлуудыг дурьдвал ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ёоахим Гаукийн урилгаар тус улсад  гуравдугаар сарын 28-31-ний өдөр айлчлал хийх үеэр буруу тийшээ эргэсэн загас, соёмбоны дээр байх галны оронд хонхон цэцэгний дүрс бүхий далбаа байсан юм. Үүний өмнө буюу 2011 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлал хийх үеэр мөн л алдаатай далбаа байсан нь дуулиан тарьж байсан.

Төрийн далбааг ингэж сольж тавих нь өөрөө Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн хэд хэдэн зүйлийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд энэ асуудалд хариуцсан мэргэжилтнүүд анхаарал хандуулна гэдэгт найдаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top