Цагдаа нарын ёсзүйн талаарх гомдлыг 126 дугаарын утсаар авч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Цагдаагийн байгууллага, Монгол улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх ажлын хүрээнд “Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний стандарт”-ыг баталж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээрх журам, стандартыг хэрэгжүүлэн ажилласнаар  цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, соёлтой хүргэж цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Тиймээс иргэдийн хүссэн үйлчилгээ, санал, хүсэлт, гомдлыг Цагдаагийн газар, хэлтсийн жижүүр өдөр бүр 24 цагаар, удирдах ажилтнууд хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэж байна. Иргэд, үйлчлүүлэгчээс цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харьцааны соёл, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг 126, 93022510, 70121515 тоот утсаар (энгийн утасны тарифаар) аль ч аймаг, орон  нутгаас хүлээн авч эхэлжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu