Австрали Монголын дипломат харилцаа тогтосны 40 жилийн ойг тохиолдуулан “Formal Intensity” Австралийн тэргүүлэгч контемпорари зураачдын “Өнөөгийн Австралийн урлаг” үзэсгэлэн “Цагаандариум” музейд өнөөдөр нээгдэнэ.
Үзэсгэлэнгийн бүтээлүүд зураачдын хувийн болон гүн ухааны үзэл санааг харуулсан хийсвэрлэл буюу абстракшн, өнгө давтамж болон бусад зүй ёсны чанаруудыг ашигласнаас гадна гоо зүйн чанаруудыг хэрэглэн судалгаа шинжилгээний шинэ орон зайг илүүтэй илрүүлэхийг зорьжээ.
Үзэсгэлэнд зураач Рэбэкка Боуманн, Энди Бэст, Аннабэл Диксон, Алэкс Гавронски, Лили Хиббэрд, Вив Миллер, Сэлли-Энн Роулэнд, Жэмма Смит нарын бүтээл дэлгэгдэнэ. Мөн энэ өдөр 16:00 цагт тус үзэсгэлэнд оролцож буй Австралийн нэрт зураач Энди Бэст, Сэлли-Энн Роулэнд нар лекц тавих бол Лили Хиббэрд энэ сарын 8-нд 14.00-15.00 цагт олон нийтэд зориулан лекцээ сонирхуулахаар болжээ.
Мөн уг үзэсгэлэнгийн хүрээнд "Миний гэрт имж" болон Австрал дахь аравдугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн зурж бүтээсэн зургийн үзэсгэлэн тус тус олны хүртээл болгоно.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )