Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Баруун хагаст багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )