Есдүгээр сард нойтон цас орж, цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлж буйгаар энэ сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо орж , уулархаг нутгаар хур тунадас унана. Салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч говь талын нутгаар шороон шуурга шуурна. Харин 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Малчид тариаланчдад анхааруулахад энэ сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орж, уулархаг нутгаар хур тунадас унан эрс хүйтрэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top