”Хэцүү анги” ,“Зөрлөг”, “Гоёлын даашинз”, “Помогите Нам” зэрэг кинонуудаараа олонд танигдсан жүжигчин бол СТА Б.Навчаа билээ. Түүний бүтээсэн дүрүүд ихэвчлэн “ааштай, галзуу” эмэгтэйн дүрүүд байдаг. Найруулагчид ч түүнд энэ л характерны дүрийг санал болгодог болохоор хүмүүс түүнийг бүтээсэн дүрээр нь “ааш муутай” нэгэн хэмээн ярьцгаадаг гэнэ.Тиймээс жүжигчин бүсгүй урьд нь бүтээдэг байсан дүрүүдээсээ татгалзаж хөөрхийлөлтэй эмэгтэйн дүрийг бүтээхээр ажиллаж байгаа аж. Тус дүр нь “ТВ коктейль” хамтлагийн шинэ уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн дүр юм байна.
Сонирхуулахад, түүний стиль имижийг эрс өөрчлөхөөр “Matrix” салоны захирал Баачка ажиллаж байгаа гэнэ. Тун удахгүй үзэгчид жүжигчин Б.Навчаагийн цоо шинэ өнгө төрхийг харах нь.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )