Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны "Ганнам стиль" дууны клип дэлхий даяараа хит болоод байгаа билээ. Улс орон бүрт “Ганнам стиль” дуу хүрч, хүн болгон энэ дууг амандаа аялах болсон бөгөөд дэлхийн алдартнууд хүртэл түүнийг сонирхох болсон. Саяхан дуучин Бритни өөрийн твиттер хуудаснаа “Миний хамгийн дуртай дуу хэмээн клипийг нь тавьсан бөгөөд Gangnam Style-ийн бүжгийг надад зааж өгөх хүн байна уу” хэмээн хошигножээ.
Харин дэлхий нийтээр шуугиан дэгдээгээд байгаа “Ганнам стиль”-ээс Солонгосчууд уйдаж эхэлжээ. Тэрээр энэхүү клипний бүжгийг олон нийтийн газар хийхийг хориглосон тэмдэг гудамжинд байрлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )