Сэтгүүлч зодсон захирлын хэргийг прокурор хянана

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Хөвсгөл аймгийн “Sky” телевизийн ажилтнууд энэ жилийн сонгуулийн санал хураалтын дараа өдөр ажлаа хийж байхад нь тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг гэгч нь согтуугаар дөрвөн залуу, нэг эмэгтэйн хамт дайран орж, сэтгүүлч, зураглаачдыг зодсон хэрэг гарсан.     

Халдлагад өртсөн нэг сэтгүүлч, хоёр зураглаач нар зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Шүүх эмнэлэгийн магадлагаагаар хоёр зураглаачийн тархины яс цуурсан гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн үед Б.Ганзоригтой хамт явсан хүмүүсийг аймгийн цагдаагийн хэлтэс сэжигтнээр тооцон, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэргийг шалгах мөрдөн байцаалтын хуулийн хугацаа энэ долоо хоногоор дуусгавар болж байгаа юм. Энэхүү хэргийг шалгаж дууссанаар сэтгүүлчид халдсан захирлын хэрэг прокурорын хяналтад очих гэнэ.

Д.Шинээ           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top