Даатгалд хамрагдаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Жолооч нарыг ирэх аравдугаар сарын 01-нээс өмнө жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахаар болжээ. Энэ хугацаанд сайн дураараа дээрх даатгалд хамрагдаагүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Хэрэв хөдөлгөөнд оролцсон тохиолдолд журмын хашаанд байршуулсан төлбөрийг төлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох арга хэмжээг авах юм.

Иргэд даатгалын компаниа өөрсдөө сонгох бөгөөд "А" ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч 12500, "В" ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолооч 33000, "С" ангилалтай нь 42500, "D" ангилалтай нь 53000 төгрөг "М" ангилалтай нь 12500 төгрөг тус тус төлж даатгалд хамрагдах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top