14.00 цагт УИХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Монголын хэлмэгдэгсдийн холбоо хамтран улс төрийн талаар хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.
-Фэйсбүүкээр нэгдсэн залуус өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлана.
10.00 цагт Эрчим хүчний сайд М.Сономпил өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж ДЦС-4 ТӨХК-д ажиллана.
11.00 цагт Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд “Дулаан баригч” суурилуулах ажлын нээлт БГД-ийн 9-р хороонд болно. Нээлтийн үеэр гэр хорооллын 1000 өрхийн янданд дулаан баригчийг суурилуулна.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд нэг сартай бяцхан хүү Солонгос улсад эмчлүүлэх болсон тухай Монголын сурагчдын холбоо, болон хүүгийн эцэг эх мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагт Тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ҮЭ-ийн хорооноос ажил хаялт зарлах асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
14.00 цагт “Жигүүр гранд”-ын захирал Д.Баттөр хүн зодсон эсэх асуудлаар хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )