“Хонхэрэйд”-ийн А.Энхбатын хоригдох дэглэм буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Б.Энхбат охиныхоо найз залууг буудаж хөнөөсөн хэргээр 405 дугаар хорих анги буюу “Тахир соёот” дахь гянданд хоригдож байсан. Саяхан түүний дэглэмийг бууруулж 415 дугаар анги буюу “Мааньт” дахь чанга дэглэмтэй хорих руу шилжүүлжээ. Хэргийг эргэн сануулахад, Б.Энхбат одоогоос зургаан жилийн өмнө охиныхоо найз залууг буудаж хөнөөсөн. Түүний охин Э.Гоомарал интернэтээр танилцсан найз залуу Ч-гаа гэрийхэндээ танилцуулахаар гэртээ урьсан гэдэг. Б.Энхбат хүргэндээ тэмээ үзүүлнэ гэж охиныхоо хамт гурвуул Туул голруу явж байхдаа дээрх хэргийг үйлдсэн аж. Тэрээр хүргэнээ хятад аялгаар ярилаа гэж буудсан талаар хавтаст хэрэгт Э.Гоомарал мэдүүлсэн байна. 2008 оны зургаадугаар сарын 25-нд болсон анхан шатны шүүх түүнд цаазаар авах ял оноосон. Харин давж заалдах шатны шүүх хурал өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсч байгааг нь харгалзан таван жил гянданд, 20 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд энэхүү гянданд эдлэх ялын хугацаа дуусч дэглэм бууруулсан байна.

Эх оронч үзэлтэй залуусыг “Хөх Монгол” бүлгэм байгуулж байсан Б.Энхбат гянданд хоригдож байхдаа өөрийнхөө талаар ном бичиж эхлүүлжээ. Тэрээр чанга дэглэмтэй хорих ангид байх хугацаандаа энэхүү номоо үргэлжлүүлэн бичихээр төлөвлөөд байгаа аж.          

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top