Модель Чинзориг: Хамгийн анхны ялагч болсондоо баяртай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

 “Мongolian beauty-2012”-тэмцээний  ялагч болж  эх орноо төлөөлөн гадаадын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцох  шилдэг оролцогчдын сэтгэгдлийг та бүхэндээ хүргэж байна.  

"Man hunt international"-Хувийн дугаар 87  Чинзориг:

-Баяр хүргэе! Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл их өндөр байна. Энэ жилийн “Мongolian beauty-2012” тэмцээнд анх удаа эрэгтэй моделиуд оролцож байгаа. Хамгийн анхны ялагч болсондоо их баяртай байна.

-"Man hunt international" тэмцээний онцлог?

-Дэлхийн 100 гаруй орны  эрэгтэй моделиуд оролцдог хамгийн том тэмцээн. Энэ тэмцээндээ түрүүлсэн болохоор улс эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө  илүү хичээнэ.

"Miss tourism Queen international"- Хувийн дугаар 41 мисс Хүслэн:


-Баярын нулимс унагахгүй байхын аргагүй сайхан байна. Өнөөдөр хичээл зүтгэлийн маань үр дүн гарлаа гэж бодож байна. Тэмцээнд хамтдаа оролцож эцсийн шат хүртэл явсан бүх охиддоо баярлалаа. Амжилт хүсье. Энэ дашрамд ээждээ маш их хайртай шүү гэж хэлье.

-Энэхүү шагналыг авна төсөөлж байв уу?

-Үгүй.  Тэмцээнд оролцсон охид маань бүгдээрээ маш сайхан охид байсан.

-Загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?

-5 жил болж байна. Энэ тэмцээн бол миний анхны тэмцээн.

"Аsian super model contest"-д эх орноо төлөөлөн оролцох хувийн дугаар 37 мисс Алтантуяа:


-Баяр хүргэе! Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Анх удаа миссийн тэмцээнд оролцоод ялагч болсондоо маш их баяртай байна. Тэмцээн маань маш гайхалтай болж өндөрлөлөө. “Mongolian beauty-2012”-д хамтдаа оролцсон охидтойгоо сайн найзууд болсон. Тэдэндээ аз жаргал хүсье.

-"Аsian super model contest" тэмцээнийхээ тухайд?

-Олон улсад зохиогддог том тэмцээнүүдийн нэг. Энэхүү тэмцээнд оролцохоор болсондоо  маш баяртай байна.  Сайн оролцохын төлөө хичээнэ.

"Miss global city pageant"- Хувийн дугаар 40 мисс Амарзаяа:



-Энэ шагналыг авна гэж бодоогүй хэдий ч тэмцээндээ амжилттай оролцохын тулд маш их хүч хөдөлмөр зарцуулсан. Тэрний маань үр дүн өнөөдөр гарч байна. Ямар ч байсан олон улсын тэмцээнд оролцон эх орныхоо нэрийг тодорхой хэмжээнд гаргаад ирнэ.

-Урьд нь тэмцээн уралдаануудад оролцож байсан уу? Ямар амжилт гаргаж байсан бэ?

-Загвар өмсөөд  жил гаран болж байна. 2011 онд  нэг тэмцээнд оролцоод шилдэг 5 оролцогчийн нэг болж байсан.

-Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top