Будлиу цаг уурчны дуу:
Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ...
Биеэ үнэлэгч бүсгүйн дуу:
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ...
Шуналтай хүний дуу:
Тэвэр дүүрэн цэцэг өгч сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү...
Дүлий хүний дуу:
Итгэж надад хэлсэн vгийг чинь
Сонсоогvйдээ би буруутай...
Амиа хорлож байгаа хүний сүүлчийн үг:
Амьдралаа, амьдрал аа би чамд хайртай...
Занаж хорссон хүний дуу:
Орхиод л гарсан тэр л дүр чинь ээ
Ой тойнд мэт хоногшоод байна даа хө...
Заргач хүний дуу:
Намайг чамд дурласан гэж хэн хэлсэн юм бэ...
Тураалтай хүний дуу:
Дэр хуваах тавиланд сөгдөөд
Дэрсхэн биеэ чамдаа зориулъя даа...
Өөрийн толгойгүй хүний дуу:
Чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Чиний аясаар би хөглөгдөх дуртай...
Дээвэр нь цоорхой сургуульд сурдаг оюутны дуу:
Үүл нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль...
Орон гаран хүний дуу:
Ууган үрээ үнэрлэсээр
Инээсэн байтлаа уйлах юм аа...
Хоолны менютай дуу:
... Далайн ногоон хайтай байна
Давсанд ороосон шанцай байна
Давхар голтой байцаа байна...
Хулхидуулсан хүний дуу:
... Алтан нарыг аргамжаад авчирна гэсэн чинь яалаа даа...
Шоронгоос оргосон хүний дуу:
... Алдуул мал шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхан...
Манж зантай хүний дуу:
...Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ...
Түлхүүрээ гээсэн хүний дуу:
... Өргөө гэрийнхээ үүдийг нээх юмсан...
Фосфортой амрагтай хүний дуу:
... Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа...
Туулын бургасанд амьдардаг хүмүүсийн дуу:
... Дэлгэр мөрний урсгалыг сөрж л явъя хоёулаа
Хэцүү амьдралын хүндийг үүрч л явъя хоёулаа...
Пластик хагалгаанд орсон хүүхний дуу:
... Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болжуу би...
Сэйл зарласан хүүхний дуу:
... Би зуун хувь, би зуун хувь...
Тоггүй оёдолчны дуу:
... Зүсний чинь сайханд
Зүү сүвлэмээр ээ...
Солгой хоолойтны дуу:
... Дуулсан дуундаа өөрөө би уяраад...
Бэлтгэсэн Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )