Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг дахин шинэчлэн батлахаар төсөл боловсруулан холбогдох байгууллагад өгч, хариуг хүлээж  байгаа гэнэ.

Улсаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны нийт зардал 1100 төгрөгийг даадаг болоод дөрвөн жилийн нүүрийг үзээд буй. БШУЯ-аас Засгийн газрын 2008 оны 45 дугаар тогтоолоор баталсан ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны зардал, 2009 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг төр хариуцахаар болсон.

Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын "1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай" 2005 онд гаргасан тушаалаар 1-3 настай хүүхэд хоногт 1569.2 ккал, 4-6 настай хүүхэд 1770.1 ккал илчлэг авах ёстой юм байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top