“Шилмэл загвар” ХХК зохион байгуулж буй “Mongolian beauty-2012” гоо сайхны тэмцээн өчигдөр “Богд хааны музей”-д амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь модель болон миссийн тэмцээнийг хамтатган нэгэн нэрийн дор хийж байгаа ба бусад моделиудын агентлагуудтай хамтрахаас гадна ОХУ-ын Буриад улсаас моделиуд оролцон илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог болсон юм. Тэмцээнд анх 150 гаруй модель бүртгүүлснээс олон улсын тэмцээнүүдэд тавигддаг зураг авалт, алхаа гишгээ, илтгэх уран чадвар, хэлний мэдлэг гээд олон шалгуурыг даван шилдэг 27 модель финалын шатанд үлдсэн. Тэднээс эх орноо төлөөлөн гадаадын нэр хүндтэй загварын тэмцээнүүдэд оролцох эрхийг эзэд тодорсон юм. Ингээд тус тэмцээнээс төрөн гарсан үзэсгэлэнт мисс, моделиудаа та бүхэндээ танилцуулъя.
Та бүхэн “Mongolian beauty-2012” тэмцээний оролцогчдын зургийг ЭНД ДАРЖ үзнэ үү...
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )