Монгол ”Gangnam style” тун удахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны "Gangnam Style/Ганнам стиль" дуу дэлхий хөгжмийн ертөнцөд хит болоод байгаа билээ. Энэхүү дууны клипийг өнгөрсөн долдугаар сарын 15-нд “youtube” сайтад байрлуулснаас хойш 73 сая хүн үзжээ. Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмээд байна. БНСУ-ын Ганнам дүүрэгт голдуу баячууд амьдардаг бөгөөд цэвэр цэмцгэр, тансаг гэдгээрээ энэ дүүрэг бусдаас ялгардаг аж.

Парк Жае Сан “Ганнам стиль” дуугаараа Ганнам дүүрэг, бая­чуудыг битүүхэндээ шүүмжилж, өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж, өөр харагдуулахыг хичээх хэрэггүй гэдгийг Лэди Гагагийн зарим дууны клипт гардаг бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дүрслэлүүдийг ашиг­лаж харуулсан юм. Ингэхдээ Гагагийн морь шиг шогшдог бүж­гийн хөдөлгөөнийг голчлон авчээ. Үүгээр нь энэ дууг “Морин бүжиг″-тэй дуу ч гэх болсон юм.

Тэгвэл энэхүү дууг Монголын драмын урлагийн хамгийн отгон гэгдэх “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлч жүжигчин Г.Алтаншагай “Уба нь Улаанбаатар style” хэмээн Монгол хувилбарыг нь хуулбарлан дуулах гэж байна. Солонгосын дуучин Парк Жае Саны баян хараг­дах гэж хичээх нь инээдэмтэй, яг л морьгүй хэрнээ морин дээр яваа юм шиг хайш яйш хөдөлж байгаа мэт бүдүүлэг харагдана гэдэг утгыг харуулсан бол, манай жүжигчин залуу ямар санаа гаргаж дуулахыг нь хүлээж байя.

 

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top