Монголын сонгодог урлаг тэр дундаа драмын урлагийн гайхамшгийг мэдрүүлж яваа УДЭТ-ын уран бүтээлчид 37 хүний бүрэлдэхүүнтэй баруун аймгуудыг зорилоо. Тэд хөдөө орон нутгийн үзэгчиддээ Д.Мэндсайханы “Ээж ээ”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” драмын жүжиг болон С.Михалковын “Бардам туулай” зэрэг хүүхдийн жүжгийг толилуулах юм байна. Баруун аймгуудаар аялах багийн ахлагчаар Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай томилогджээ.

Сэтгэгдэл ( 0 )