Хүчтэй салхины улмаас 10 айлын гэр нуржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Ховд аймгийн Зэрэг суманд өнөө өглөө 04.00 цагийн үед салхины хурд 17 м сек хүртэл ширүүсч салхилж  багагүй зүйлс сүйджээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр цахилгааны 16 шон унаж,  10 айлын гэр нурсан байна.
Салхи түр зуурынх байсан учир өөр зүйл эвдэж сүйтээгүй гэнэ. Дээрх 10 айлын гэрүүд ашиглагдах боломжгүй болтлоо эвдэрчээ.

Х.Даваа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top