Монгол улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд Австралийн шилдэг контемпорари зураачдын “Өнөөгийн Австралийн урлаг” нэртэй үзэсгэлэнг “Цагаандариум” музейд зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд зураачдын хувийн болон гүн ухааны үзэл санааг нэвт шингээсэн хийсвэрлэл ба абстракшн, өнгө давтамж болон бусад зүй ёсны чанаруудыг ашигласан бүтээлүүд тавигдах аж.
“Өнөөгийн Австралийн урлаг” үзэсгэлэнд зураач Рэбэкка Боуманн, Энди Бэст, Аннабэл Диксон, Алэкс Гавронски, Лили Хиббэрд, Вив Миллер, Сэлли-Энн Роулэнд, Жэмма Смит нарын найман зураачийн бүтээл дэлгэгдэх юм байна.
Сонирхуулахад, 16:00 цагт тус үзэсгэлэнд оролцож буй Австралийн нэрт зураач Энди Бэст, Сэлли-Энн Роулэнд нар лекц унших бол зураач Лили Хиббэрд ирэх есдүгээр сарын 8-нд 14:00 цагаас өөрийн лекцээ уншихаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )