Хөгжлийн банкны санхүүжилтээр "Нарантуул" худалдааны төвийн урд уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хоёр километр автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Эрдэнэ зам" ХК гүйцэтгэн хийж байгаа юм.
Ирэх оны зургаадугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээт ажлын хувьд энэ ондоо багтааж зорчих хэсгээ хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.
Замын зорчих хэсгийн өргөн 18 метр, хоёр талын явган хүний замын өргөн тус бүр гурван метр байх бөгөөд борооны ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй хийх юм. Энэхүү замын зурагт 60 гаруй аж ахуйн нэгжийн хашаа, чингэлэг, самбар зэрэг объектууд орсныг нийслэлийн Газрын албатай хамтран чөлөөлөхөөр боллоо.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )