БНХАУ-ын соёлын сар эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

 Өнөөдөр Улаанбаатар хотод  БНХАУ-ын соёлын  сар эхэллээ. Соёлын арга хэмжээ сарын турш үргэлжлэх бөгөөд ирэх сарын 28-нд дуусах аж.

Тодруулбал, “Хятадын кино  долоо  хоног” болох бөгөөд “Хуан Жу Гэг” киногоороо  танил  болсон жүжигчин Жао Вей манай улсад зочлох юм. Жао Вейг Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас урьсан байна. “Кино долоо хоног”-ийн нээлтийн ёслол наймдугаар сарын 31-ний өдрийн 18.00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Түүчлэн БНХАУ-ын соёлын сар олон сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэхээр болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top