Өнөөдөр 3, 8-аар төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

Автозамын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээс хамаарч ажлын таван өдрийн нэг өдөр 07.00-22.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэрийг НИТХ-аас баталсан. Өнөөдөр 3 болон 8-аар төгссөн улсын дугаартай автомашиныг дараах хэсгүүдэд хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана. Үүнд,

  • Их тойруу зам болон түүний доторх замуудад,
  • Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,  
  • Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт,
  • Доржийн гудамж, 
  • Энэбишийн өргөн чөлөө, 
  • 120 мянгатын тойрог-ХААИС-ийн уулзвар, - Нарантуулын уулзвар хүртэлх зам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top