Монголд анх удаа “reggae” урсгалын хөгжмийн “Afro Radio Reggae show-” г “SMP production”-аас зохион байгуулах гэж байна. Тус шоу ирэх есдүгээр сарын 8-нд “Fers function House” –д болох аж. Шоунд урилгаар “Souljahs” өөрсдийн уран бүтээлээ толилуулахаас гадна дуучин Л.Насанбуян оролцох юм байна. Мөн залуусын сайн мэдэх хип хоп DJ Chin reggae сэт тавих гэнэ. Мөн тэнд очсон залуустаа зориулан олон сюрпризийг зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн гэнэ. Уг шоуны тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )