Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид олимпиадад оролцохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Өнөөдөр УДЭТ-т Нийслэлийн боловсролын удирдах ажилтны зөвлөгөөн болсон юм. Уг зөвлөгөөнөөр 2011-2012 оны хичээлийн жилийн тайлан болон 2012-2013 оны хичээлийн жилд баримтлах бодлого чиглэлээ хэлэлцлээ.

Зөвлөгөөнийг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр үг хэлсэн юм. Энэ үеэр багш нарын алга ташилтыг хүлээн авахад хүргэсэн нь “Энэ хичээлийн жилд бага ангиудад хоорондоо уралддаг, өрсөлддөг олимпиад болохгүй гэдгийг хэлмээр байна. Бага ангийн хүүхэд гэдэг өөртөө байгаа мэдлэгтээ суурилсан чадварыг л олж авах хэрэгтэй” гэсэн мэдэгдэл байв. Иймд 2012-2013 оны хичээлийн жилд бага ангийн сурагчдын дунд олимпиад, уралдаан зохион байгуулагдахгүй болж буй ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uka(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

baga angiin suragchdiin gantsaarchilsan olimpiad bolohgui angi niitiig hamarsan massiin olimpiad ywuulah ni uneheer zow shuu

1  |  0
Top