Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээс хамааран замын хөдөлгөөнд оролцох шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ шийдвэрийн дагуу өчигдрөөс хэрэгжиж эхлээд буй. Өнөөдөр 2,7-оор төгссөн улсын дугаартай машин 07.00-22.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй. Энэ журам хөдөө орон нутгийн машинд ч хамаатай. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгийн машин ч мөн адил төгсгөлийн дугаараасаа хамаараад тухайн өдөр хөдөлгөөнд оролцохгүй юм.
Дараах хэсэгт хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )