Б.Болдбаатар баруун аймгаар тоглоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

Өөрийн гэсэн имиж, хоолойны өнгө төрхөөрөө сонсогчдодоо танигдсан дуучин бол Б.Болдбаатар билээ. Тэрбээр ирэх сарын дундуур баруун аймгаар аялан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү тоглолтынх нь нэр “Халуун тангарагтай амь”. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд энэ нэрээр бие даасан тав дахь тоглолтоо үзэгч олондоо өргөн барьсан. Тиймээс тус тоглолтоо орон нутагт суугаа сонсогчдодоо хүргэх гэж байгаа нь энэ. Тэрбээр нийслэлд тоглосныхоо дараа “Орон нутгаар аялан тоглолт хийнэ. Гэхдээ эхний хугацаанд төрсөн нутаг Хэнтий аймгийн үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзалдана” гээд хүлгийн жолоо залсан. Тэр тоглолт нь амжилттай сайхан болсон тул Дорнод, Сүхбаатар аймаг болон Багануур дүүрэгт тоглосон юм. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгэн бизнесмений шүлгээр бүтсэн “Аавынхаа нутгийг саналаа даа” дуу юм байна. Хөгжмийг нь ая зохиогч Б.Санжаа бичиж, найруулжээ.  

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top