Л.Насанбуян “Зууны манлай дуучин” болохыг мөрөөддөг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 27

“Оддын эрэлд” шоунаас төрсөн “од”, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” наадмын ялагч, “Universe best songs” тэмцээний 2-р байрын шагналт гээд олон амжилтын эзэн бол “Баянмонгол чуулга”-ын дуучин Л.Насанбуян. Түүнийг Зууны манлай дуучин Сарантуяагийн шавь гэдгээр нь хүмүүс андахгүй. Саяхан тэрээр МУГЖ Б.Сарантуяагийн европын орнуудаар хийсэн аялан тоглолтод нь оролцон уран бүтээлээсээ хүргээд иржээ. Энэ үеэр багш нь түүнд “Бага багаар сайн уран бүтээл хий. Тэгвэл тэр чинь бат суурь болно” хэмээн захижээ. Тиймээс ч дуучин бүсгүй маань багшийнхаа итгэлийг алдахгүй зөвлөгөө болгоныг нь тусган авч аль болох чанартай уран бүтээл гаргахыг зорьж байгаа гэнэ.   

Хэдийгээр залуу хүн ч гэлээ нэлээдгүй амжилтыг үзүүлсэн түүний хувьд багш шигээ “Зууны манлай дуучин” болвол “онгирч, биеэ тооно” хэмээн ярьжээ.  

Сонирхуулахад, дуучин Л.Насанбуян удахгүй Солонгос руу явж сурах гэж байгаа ба түүнээс өмнө хэд хэдэн дуу гарган “Afro Radio Reggae Show”-д  оролцох гээд тун завгүй гүйж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top