Хошин урлагийн “акул”-уудын нэг X-ТҮЦ хамтлагийн жүжигчин МУГЖ И.Одончимэг амаржиж хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан ч телевизийн "ток шоу"-гаар үзэгчидтэйгээ эргэн уулзахаар зэхжээ. “Odno’s talk show” хэмээх уг нэвтрүүлэг UBS телевизийн 2-р сувгаар гарах аж. Түүний нэвтрүүлгийн зар сурталчилгаа телевизээр цацагдаж эхэлсэн бөгөөд үзэгчдийн дунд хэдийн хүлээлт үүсчээ. Тун удахгүй “алаг нүдэн” Одноогийн ток шоу цэнхэр дэлгэцнээ амилах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )