Билгийн тооллын: Шинийн 11. 5 шар мэнгэтэй цагаан бич өдөр
Наран ургах/шингэх: 06:09 / 19:46
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Малын үс ноос хяргахад: Дунд зэрэг
Суудал: Гал
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Сэтгэгдэл ( 0 )