Гавъяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нар хамтарч ирэх аравдугаар сард “Ээжийн бүүвэйтэй хорвоо” нэртэй тоглолтоо Монгол “Бөхийн өргөө”-нд зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Э.Оюумаагийн бие даасан “Амрагхан чамдаа” тоглолтод Х.Болормаа, Р.Дэлгэрмаа нар урилгаар оролцохдоо энэхүү тоглолтынхоо санааг ярьжээ. Тиймээс тун удахгүй гурван "Маа" хамтарсан тоглолтоо үзэгчдэдээ хүргэх нь ээ. Тус тоглолтод одоогоор урилгаар хэн хэн оролцох нь тодорхойгүй байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )