Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Анх 1997 онд Засгийн газрын тогтоол гарсанаас хойш энэ өдрийг албан ёсоор наймдугаар сарын 25-нд тэмдэглэж ирсэн юм. Ийнхүү “Монголын залуучуудын өдөр”-ийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улаанбаатар номын сангийн харьяа "Нацагдорж"-ийн номын санг УИХ -ын гишүүн Л.Болдын дэмжлэгтэйгээр шинэчлэн тохижуулж ашиглалтад хүлээлгэн өгчээ. Мөн "Нутгийн шийдэл" төрийн бус байгууллагаас тус дүүрэгт амьдардаг 10 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулсан байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )