Алдарт зохиолч В.Шекспирийн “Гамлет” жүжгийг УДЭТ-ийн уран бүтээлчид тайзнаа амилуулахаар зэхээд байна. Тус жүжгийн найруулагчаар ерөнхий найруулагч Б.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд үзэгчдэд уран сайхны өндөр түвшинд, шинэлэг хэлбэрээр хүргэхээр зорьсон гэнэ. Харин жүжгийн гол дүрүүдэд энэ цаг үеийн чадварлаг жүжигчид тоглох юм. Тухайлбал жүжгийн гол дүр болох Гамлетэд С.Болд-эрдэнэ, Гамлетийн ээж Гертрудад МУГЖ У.Уранчимэг тоглох бол Төрийн соёрхолт Д.Сосорбарам Клаудигийн дүрийг бүтээхээр болжээ. Харин Гамлетийн дурлалт бүсгүй Опелиагийн дүрд тоглох жүжигчинг одоохондоо сонгоогүй байгаа гэнэ.
Сонирхуулахад, “Гамлет” жүжгийг 31 жилийн өмнө тайзнаа тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )