Гоо сайхан, төгс төгөлдөрийн бэлэгдэл болсон балетийн урлаг Монгол улсад үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тус ойг тохиолдуулан ДБЭТ болон “Zoljargal and son film” хамтран ахмад бүжигчдийн дурсамж яриа, түүхэн дүрс бичлэгүүдийг багтаасан баримтат кино хийжээ. Киноны зохиолч, продюсерээр МУСГЗ Г.Золжаргал ажилласан бол түүний хүү З.Батбилэг найруулгыг нь хийжээ. Уг кино 11 сард нээлтээ хийж олны хүртээл болох юм.

Сэтгэгдэл ( 0 )