Оюутны виза картны захиалгыг энэ сарын 27-оос авч эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор олон асуудал гарч ирдгийн нэг нь яах аргагүй оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих виза картны асуудал байдаг. Энэ жил МОХ оюутны виза картны захиалгыг  энэ сарын 27-оос эхлэн авахаар болжээ. Одоогийн байдлаар хаана захиалга авах нь тодорхойгүй байгаа бөгөөд ирэх 7 хоногоос тодорхой болох аж. Нийтийн тэврээр бүтэн жил үнэгүй зорчих уг наалтыг 9-р сарын дундуур бүх сургуулиудад тарааж дуусгах юм байна.  

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top