Хичээлийн шинэ жилийн нээлт амралтын өдөр тохионо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21


 

БШУ-ны сайд Л.Гантөмөр их, дээд сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан сургалтын чанар, төлбөрийн асуудлаар ярилцсан байна. Энэ үеэр их дээд, сургуулийн захирлууд сургалтын төлбөрөө нэмэх асуудлыг сайдад тавьсан аж. Харин сайд энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хариу өгөхөөр болсон гэнэ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогчоос БШУ-ны сайдад захидал ирүүлжээ. Тэрээр захидалдаа "Зам засварын ажил удааширсан учир нийт 17 цэг дээр зам хаана. Тиймээс замын ачаалал ихсэх тул хичээлийн шинэ жилийн нээлтийг аравдугаар сарын 01-нд эхлүүлэх" хүсэлт илгээжээ.

Энэ тухай захирлуудад танилцуулахад бүгд боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Харин зам засварын асуудалтай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-нд буюу бямба гаригт хийхээр болжээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top