Хууль бус газар олголт их байгааг илэрхийлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн иргэний танхим анхны хурлаа замын асуудлаар хэлэлцэж байсан бол өнөөдөр “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Мөн Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э. Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”, Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”, НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Иргэд энэ өдөр маш олноороо ирж дугаарлан гомдол, саналаа хуваалцсан нь энэ салбарт бэрхшээлтэй асуудал их байгааг илэрхийлж байв. Тодруулбал, энэ салбарт хууль бус газар олгож, барилга барин иргэдийнхээ  амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байдгийг энд цугларсан иргэдийн гомдол илэрхийлнэ. Хан-Уул дүүрэг тэр дундаа нэгдүгээр хороо 120 мянгат орчимд энэ талын гомдол их байв. Иймд хотын даргыг энэ бүх асуудлыг цэгцэлж ажиллахыг хүсэв. Энд дарж үзнэ үү

Мөн хотыг шинэчлэн, хөгжүүлэх хамгийн ойр дөт арга зам нь  7 бүсчлэлд хуваан эхлүүлэх ажил юм. Цаашид дэлхийн жишгээр газар доорх хот болгох боломжийг судлаж үзэх хэрэгтэйг ерөнхий архитектор дурдсан. Улаанбаатар хотод хүн амьдарч болохгүй 44 барилгын жагсаалт гарч, хоёр барилгын асуудлыг шийдвэрлээд байгаа ч үлдсэнийг яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэйг сануулаад амжив.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top