Д.Ганхуяг: Барьцаалагдсан иргэдийг өнөөдөр Монголд авчирна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20



 

“Монгол туургатны бахархал дэлхийн академи” ХХК-ийн шугамаар Хятадад зорчиж яваад барьцаалагдсан гэх 52 иргэний талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ГХЯ–ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад “Өр авлагаас үүдсэн энэхүү маргааныг өнөөдөр гэхэд шийдчих байх. Тиймээс барьцаалагдсан гэх монгол иргэд эх орондоо өнөөдөр ирнэ” гэлээ. 

 

Түүнээс дээрх иргэдийг авч явсан компанийнхан Хятад түншүүддээ 11 сая төгрөгийн өртэй эсэхийг тодруулахад “Тухайн компанийн өр төлбөрийн дүн яг төд гэсэн мэдээлэл одоогоор алга. Гэхдээ өнөөдөртөө багтаж төлбөрийг нь барагдуулаад, иргэдээ эх нутагт нь авчирна. Хэрэг явдал өнгөрсөн амралтын өдрүүдтэй давхацсан учраас  бага зэрэг удааширсан” гэв. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top