Тамхинаас гараад гурван жил болоход уушиг цэвэршдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Тамхи хэмээх тахал өдөрт 11 мянга, жилд ойролцоогоор зургаан сая хүнийг үхэлд хүргэдэг. XX зуунд тамхи 100 сая хүний нас баралтын шалтгаан болжээ. Дэлхий дээр тамхины гурван том үйлдвэр байдаг. Үүнээс Хятадад байдаг тамхины үйлдвэр 33 хувиар өсчээ. Энэ нь Монгол улсын тамхины хэрэглээ их байгаатай холбоотой гэнэ. Учир нь манай улсын эрчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. 2,7 сая хүнтэй манай улсын иргэд тамхи татах зуршлаараа дэлхийн тэргүүлэгч 10 орны тоонд орчихсон яваа нь үнэхээр эмгэнэлтэй. Тамхины хэрэглээ нь дэлхий дахиныг мөхөлд хүргэж болох найман гол шалтгааны зургааг нь бүрдүүлдэг аж. Тамхи зүрхний цус хомсдох, тархины цусан хангамжийн өвчин, амьсгалын замын халдвар гэсэн өвчлөлийн гол шалтгаанаас гадна Монголд ихээр дэгдээд байгаа сүрьеэ, янз бүрийн халдварт өвчнүүд үүсгэгч аж. Мөн тамхины замбараагүй хэрэглээ нь уушиг, хоолой, бөөр гэх зэрэг 40 гаруй өвчлөлийг үүсгэдэг байна. Үүний дотор үр зулбах, дутуу төрөлт, гажигтай хүүхэд төрөх, үргүйдэл үүсгэхэд илүү нөлөөлдөг байна. Түүнчлэн тамхи нь зөвхөн татаж буй хүндээ бус олон хүнийг дам тамхидалтын хам шинжид татан оруулдаг. Тухайлбал, тамхины утаатай өрөөнд нэг цагийн турш байгаа хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг аж.

Тамхинаас шууд гарах, тамхиа цөөрүүлж хаях гэсэн аргууд байдаг. Тамхичин хүмүүс өглөө сэрээд шууд өлөн элгэн дээрээ тамхи татдаг. Гэтэл энэ нь хамгийн муу байдаг. Өлөн элгэн дээр тамхи татсанаар ходоодны салстыг түлж, ходоодны шарх үүсгэдэг. Тиймээс тамхинаас шууд гарах хамгийн үр дүнтэй хялбар арга нь өлөн элгэн дээрээ тамхи татахын оронд нэг стакан ус уух юм. Харин цөөрүүлж хаях арга нь никотин орлуулах эмийн тусламжтайгаар тамхинаас гарах. Никитон орлуулах эмийн бодис нь хэрэглэхэд хялбар, үнийн хувьд хямд байдаг.  Энэ нь олон төрөл байдаг бөгөөд зарим оронд наалт хэлбэрээр байдаг бол бусад оронд зажилдаг бохь хэрэглэдэг. Хүмүүс тамхинаас гармагц нүүрэн дээр батга гараад байна хэмээн буцаад тамхинд ордог. Энэ нь буруу юм. Үүний оронд биеийн эсэргүүцлээ сайжруулах үүднээс С витамин уух хэрэгтэй. Тамхи татдаг хүмүүс тамхинаас гараад гурван жил болоход л уушиг цэвэршиж, хавдар өвчнөөр өвчлөх эрсдэлээ 100 хувь хамгаалж чаддаг байна.

Д.Шинээ            

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭРҮҮЛ УУШГИ(192.82.65.61) 2025 оны 10 сарын 09

Сайн байна уу, тамхинаас хамааралтай байх өндөр магадлалтай. Таны нүүрэн дээр гарч буй нь дааврын нөлөөнөөс болсон байж болзошгүй. Тамхиа хаяснаар нүүрний асуудал болон бусад тамхины шалтгаант эмгэгүүдээс та өөрийгөө хамгаалж чадна. Тамхи хаяхад хүндрэлтэй, эсвэл яах учраа олохгүй байгаа хүмүүс байвал фб дээр ЭРҮҮЛ УУШГИ -тай холбогдон зөвлөгөө аваарай.

0  |  0
тамхичин(182.160.37.40) 2025 оны 10 сарын 09

би тамхи татаад 7н жил болж байна Анх тамхи татдаггүй байхад царай минь их гоё толигор цэмбийсэн цагаан царайтай хүү байсан Одоо ч бараг нүүрэн дээр минь дахиж батга гарах зайгүй болсондоо Эмчилгээ нтрт бишгүй л явлаа ямарч үр нөлөөгүй Энэ бүхэн тамхинаас хамааралтай байж болох үү Тамхинаас гарвал нүүрэн дээрх батга минь байхгүй болох болов уу Надад хэлж өгч туслаач

1  |  1
Top