Өнөөдөр 16.00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Брейк” бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Өмнөх жилүүдийг бодвол өргөн хүрээтэй болж байгаагийн дээр багууд зургаан төрлөөр өрсөлдөх юм.
Энэ удаа “Octagon Battle” гэсэн төрлийг нэмж, багуудын тулааныг сонирхолтой болгож байгаа юм. Тодруулбал, туузаар холбогдсон тойрог хэлбэртэй найман шонгийн дунд шонг унагалгүйгээр оролцогчид хоорондоо “battle” хийж өрсөлдөнө.
Бид "брэйк" бүжгийн тэмцээний дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн мэдээллэх болно.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )