“Ливерпулын дөрвөл” хэмээх нэрээрээ дэлхийд алдаршиж домог болсон хамтлаг бол Beatles билээ. Тэгвэл тэдний үс засалтын хэв маяг, хувцаслалт, дуулалт гээд дууриаж болохоор юу л байна бүгдийг нь дууриаж дэлхийн олон оронд тоглолтоо хийсэн хамтлаг бол “Bootleg Beatles” юм. Тэд манай улсад ирэх есдүгээр сарын 7-нд ирэхээр болжээ. Энэхүү хамтлагийнхныг “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү хэсэг нөхдийн хамт эх орондоо урьж авчирч байгаа бөгөөд тоглолт Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй болох аж.

Сэтгэгдэл ( 0 )