Энэ сарын 11, 12-нд автозамын боомтуудыг хаана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Монгол Улсын Засгийн газар ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу улсын чанартай албан ёсны томоохон баяр ёслолын үеэр харилцан хилээ хаадаг.

Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлж байгаагаар энэ сарын 11, 12-нд манай улс ОХУ, БНХАУ-тай хиллэдэг автозамын шалган нэвтрүүлэх 18 боомтыг хаах юм байна.  Иймээс Монголоос БНХАУ-д нэвтрэх Шивээхүрэн, Ханги, Булган, Гашуунсухайт, Замын-Үүд зэрэг автозамын шалган нэвтрүүлэх боомт энэ өдрүүдэд амрах юм байна. Харин төмөр зам, агаарын шугамын боомтуудыг хаахгүй аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top