“Сэрсэн Тал” соёлын наадам Хүй Долоон Худагт зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

 Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), МЕТАА ХХК (БНСУ-ын Соёлын Стратегийн Зөвлөх Компани), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын ссёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн Тал” Соёлын наадмыг 2012 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт зохион байгуулах гэж байна.

Тус наадмыг тав дах жилдээ СУИС-ийн багш, оюутнууд, МУЗ, МЕТАА-ийн ажилтан зэрэг 200 гаруй хүн хамтран сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа аж.

Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын Наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэх юм.

Соёлын Наадмын үеэр “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, Их Монгол, Улаан Жамсран, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, Казак гэр, Монгол үндэстний дээл хувцас зэрэг өртөөг ажиллуулахын зэрэгцээ наадмын тусгай зоосыг ашиглан сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu