"Камертон2" шоуны III шат амжилттай болж өндөрлөсөн билээ. Энэ үеэр манай сурвалжлах хэсэг "Peace bridge" хамтлагийг үзүүлбэрээ үзүүлсний дараа ярилцлага авсан юм.
- Хамтлагийнхан санасандаа хүртэл дуулж чадсан уу?
- Бид бүгд чадсан. Эхний үзүүлбэр дээрээ бага зэрэг сандарсан ч хоёр дахь үзүүлбэрээс сандрахаа больсон.
- Өнгөрсөн нэг сарын хугацаанд өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байв?
- Боломжоороо цаг зав л гарвал өдөр шөнөгүй бэлтгэлээ хийдэг байсан.
- Найруулагчийн хувьд?
- Манай багийн “ахлах” Манлай ш дээ.
- Манлай: Би ганцаараа бүх санааг гаргасан гэвэл өрөөсгөл болно. Миний дэвшүүлсэн санааг манайхан дэмжихийг нь дэмжээд, хасахыг нь хассан. Өнгөрсөн хугацаанд бид нар таатай орчин бүрдүүлж чадсан. Энэ бол манай хамт олны хамтын хүч хөдөлмөр. Бас манай хамтлагт Сүхээ гээд залуу байсан, тодорхой учир шалтгааны улмаас 3-р шатандаа оролцож чадаагүй. Хэрвээ тэр найз маань байсан бол бүр л илүү байх байлаа. Бид нарт маш олон хүмүүс тусалж дэмжиж байсанд баярлалаа.
- Сая үзүүлсэн тоглолтоороо яг юу үзүүлэхийг зорьсон бэ? Зорилгодоо хүрч чадав уу?
- Бид өөрсдийнхөө төрөл бүрийн авьяасыг үзүүлье л гэж бодсон, зорьсон. Үзүүлэхийг хүссэн зорилтдоо хүрсэн гэж бодож байна.
- Хамтлагийн бүх гишүүд энэ зорилгоо биелүүлж чадсан уу?
- Бүгд тайзан дээр гаргаж чадсан. Дуу хоолой, мэдрэмжээрээ бүгдийг нь гаргаж чадлаа. Үнэхээр сэтгэл хангалуун байна.
- Дуулахын хажуугаар бүжиглэх хэцүү байв уу?
- Харьцангуй гайгүй байлаа. Тавилттай үзүүлбэр үзүүлэхийг л бодсон.
- Өнгөрсөн хугацаанд нэг нэгнээ дасгалжуулж байсан гэж дуулсан?
- Бие биедээ заагаад, сайн чаддаг нь арай болохгүй байгаадаа зөвлөөд л явсан. Бид өөрсдөдөө л хамгийн сайн шүүмжлэгч байсан.
- Шүүгчдээс сонссон магтаал, зэмлэл?
- Манай багт дандаа одууд л байна ш дээ /инээв/. Биднийг маш сайхан магтлаа. Мөн шүүмжлүүллээ. Бидний битүүхэндээ эмээж байсан зүйл бол алдаа гаргах вий гэж айж байлаа. Гэхдээ энэ бол мэдээж тэмцээн болохоор алдаа байлгүй яахав, гэхдээ бид тоглолтоо үзүүлж чадсан. Жижиг сажиг алдаа байсан бол хоромхон зуурынх л байсан байх. Насан туршдаа алдана гэж байхгүй. Магтаал сонсвол их зан гаргаж болохгүй, шүүмжлүүлэх юм бол шантарч болохгүй. Ийм сайхан тэмцээнийг зохион байгуулж хамт олонтой, хөөрхөн дүү нартай болгож өгсөн “Камертон-2” шоу, Боловсрол телевизийнхэнд баярлалаа. Мөн биднийг олонд танигдахад тусалж дэмжиж байгаа Зиндаагийн хамт олонд баярлалаа.
- Танай багийнхан насны хувьд харьцангуй харагдаж байна. Хоорондоо хэр их ойлголцов?
- Нас бол зүгээр л тоо. Бэлтгэл хийж байгаа тохиолдолд бүгд яг чацуу юм шиг дуулгавартай байсан. Бидний нэгнийгээ хүндэтгэх чадвар баг хамт олон болгож чадсан гэж бодож байна.
- Бусад багаасаа танайх юугаараа илүү вэ?
- Эв нэгдлээрээ илүү. Бид нар зүгээр л илүү. Дахин давтагдашгүй.
- Багийг ахлахад хэцүү юм юу байна вэ?
- Хамтлагийн ахлагчаар анх сонгогдоход хамгийн хэцүү нь насны асуудал байлаа. Учир нь бид бие биенээ бүрэн таньж амжаагүй байсан юм. Гэхдээ үүн дээр эмзэглээгүй. Нас бага гэж өөрийгөө гололгүй аливаад ухамсартай хандахыг хичээсэн. Энэ бол бидний зорилго зорилгынхоо төлөө явсан, зүтгэсэн.
- Хамтлаг бэлтгэл хийж байхад хөгжилтэй явдал хэр их тохиолдов?
- Зөндөө л байлгүй яахав. Гэхдээ хөгжилтэй байдал, маазралыг бэлтгэл дээр бид аль болох байлгахгүйг хичээсэн.
"Peace bridge" хамтлагийн тоглолтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Д.Төгс
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )